Нутагтаа-1
Хөглөгөр их Алтай
Ханагар Алтайн ууландаа
Хаврын наран ээлээ дээ
Харцаараа сургасан аавыгаа
Санан санан дууллаа даа
Хөглөгөр Алтайн ууландаа
Хөхөөн дуу уянгаллаа
Хөгшин буурал ээжийгээ
Санан санан дууллаа даа
Холын Алтайн ууландаа
Хонхон цэцэг ганхлаа даа
Хоёр буурлаа санахаараа
Хоолойгоо эгштэл дууллаа даа
Хаврын наран ээлээ дээ
Харцаараа сургасан аавыгаа
Санан санан дууллаа даа
Хөглөгөр Алтайн ууландаа
Хөхөөн дуу уянгаллаа
Хөгшин буурал ээжийгээ
Санан санан дууллаа даа
Холын Алтайн ууландаа
Хонхон цэцэг ганхлаа даа
Хоёр буурлаа санахаараа
Хоолойгоо эгштэл дууллаа даа
Нутгийн минь уулс цэнхэртэнэ. Зүрх уушиг минь огшоод л явчихаж байгаам даа.