Би адуу тэмээнд ачаалаад нүүдэг, мянган жил өөрчлөгдөөгүй монгол гэрийн бүрдэл хэсгийг цүнхэнд багтах хэмжээтэй болгож, Монгол улсын шинэ бүтээлийн 2834 тоот патент авлаа. Ингэхдээ монгол гэрийн үндсэн бүтцийг хэвээр хадгалсан болно.
Хот суурин газар, байр байшинд амьдарч буй монголчууд өөрийн гэсэн гэртэй болж, нар салхинд гарах, рашаан сувилал, амралт зугаалгад монгол гэрээ ашиглан тав тухтай амрах орчин бий болгож байгаадаа, Монгол соёлын өв монгол гэрийн хувилбарыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн баяжуулсандаа зохиогчийн хувьд баяртай байна.
Монголд үйлдвэрлэсэн онцгой содон бүтээгдэхүүний үзэсгэлэн саяхан Соёлын төв өргөөнд гарсан. Үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн бүтээлүүдээс "Аянчин" нэртэй монгол гэр олны сонирхлыг ихэд татсан юм. Өвөрмөц шийдэлтэй, эвхдэг гэрийг бүтээсэн инженер Д.Батсуурийг энэ удаагийн "Алаг шагай"-н зочноороо урьсан юм.
Монголын архитектурын хөгжилд Монголчуудын үндэсний гэр асар их үүрэг гүйцэтгэжээ. Энэ нь монгол гэр өөрийн нөлөөг монголын архитектурт аль хэр тусгагдсанаар хэмжигдэнэ.
Монголын нутаг дэвсгэрт нутаглаж байсан эртний овог аймгуудын орон сууц болох эсгий гэрийн түүх бол манай он тооллоос 500 зуун жилийн тэртээ үес буюу эсгий хийж гэрээ бүрдэг болсон цагаас эхлэх юм. Иймд монгол гэрийн хөгжил нь 2500-3000 жилийн түүхтэй. 13-р зууны монгол гэр, орчин үеийн монгол гэртэй нэлээн төстэй байсан байна.
Феодалын нийгмийн үед ноёдууд ард олныг захирах, эрх мэдлээ бататгах үзэл санааг илэрхийлэхийн тулд гэрийн гадаад байдлыг хүртэл энгийн ардынхаас өөр болгож, улаанаар халзлаад Өргөө гэж нэрлэх болжээ.