Хөвсгөл далайг үзэх хүсэлдээ хөтлөгдөн найз нартайгаа аялахаар төлөвлөсөн боловч тэднээс 5 хоногийн өмнө Архангайн Эрдэнэмандалаар дайрахаар ажил гарч маршрут өөрчлөгдсөн юм. Зам зуур авсан зургаа сонирхуулъя. Байгалийн сайхныг харах тусам барьсан аппаратаа голох юм даа, хэхэ. Зураг дээр товшвол томорно.Цэцэгс гайхамшигтай харагдана. Ягаан нь ч яахав, цагаан нь холоос цайраад, усархаг бороо орж байгаа юм шиг харагдаж билээ.
Маргааш нь Сүхбаатар хөлгөөр аялахын тулд Хатгалд нэг хонолоо. Мэдээж гэртээ.
тэнгэрийн үүлсийн доогуур далайн мандлын дээгүүр Модон хүй арал харагдаж байна
Ангаахайдаа хоол зөөгөөд аав ээж нь тун завгүй
Хөвсгөлд аялахад байгалийн сайхнаас гадна надад нэг ажиглагдсан юм нь манай эндэхийнх шиг хог новш харагдахгүй байсан нь гайхалтай сайхан санагдсан шүү.