Монголд үйлдвэрлэсэн онцгой содон бүтээгдэхүүний үзэсгэлэн саяхан Соёлын төв өргөөнд гарсан. Үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн бүтээлүүдээс "Аянчин" нэртэй монгол гэр олны сонирхлыг ихэд татсан юм. Өвөрмөц шийдэлтэй, эвхдэг гэрийг бүтээсэн инженер Д.Батсуурийг энэ удаагийн "Алаг шагай"-н зочноороо урьсан юм.

Аяны зориулалттай болохоор Аянчин гэж нэрлэсэн

 

- Таны бүтээсэн эвхдэг гэрийг хүмүүс их сонирхож байна. Ийм гэр хийх санаа хэдийд төрөв?
-Нэлээд олон жилийн
өмнөөглөг Алтайн жавхаа" нэртэй баримтат кино олны хүртээл болсон юм. Энэ кинонд аавын минь бүтээсэн отрын зуухыг малчид хэрэглэж байгаа тухай гардаг. Оторт авч явах зориулалттай, эвхчихээр гар цүнх шиг хэмжээтэй болчихдог зуух байсан л даа. Аавынхаа хийсэн зуухыг зурагтаар хараад, түүнтэй адил эвхдэг сандал, тавиур, эвхдэг гэр бүтээж болох юм байна гэсэн бодол төрсөн. Түүнээс хойш хэрхэн, яаж хийх төлөвлөгөөгөө гаргаж, хэрэгжүүлэх гэж явсаар өнөөдрийг хүрлээ.

-Хийхэд хэр зэрэг хугацаа зарцуулсан бол?
-Хоёр cap орчим болсон шүү. Давхар ажил хийдэг болохоор ажлын зав ч
өлөөгөөрөө л амжуулж бүтээсэн.

-Яагаад заавал эвхдэг гэр хийсэн юм бол гэж хүмүүс сонирхож байгаа байх?
-Монгол гэр
бүтээх уламжлалт технологи гэж бий. Энэ технологи нь өөрчлөгдөхгүй их удсан. Морь, тэмээнд ачаад нүүчихдэг болдог болохоор технологийг нь өөрчлөх ч хэрэггүй байсан. Гэтэл өнөөдөр цаг үе, нийгмийн байдал өөрчлөгдөж, тэр хэрээр хүмүүсийн амьдрал ахуйд өөрчлөлт орж байна. Тиймээс суудлын тэрэгний тээшинд багтахуйц хэмжээтэй хэрнээ уламжлалт бүтэц, хэлбэрээ хадгалсан ийм гэр хийхээр зориг шулуудсан юм.

-Аяны майхантай т
өстэй юм aa
-Бага д
өрвөн ханатын хэмжээтэй энэ гэрийг майхан шиг эвхээд суудлын тэрэгнийхээ ард хийгээд явах боломжтой. Гэхдээ майхан хэдийгээр тохилог ч гэсэн тав тухаараа монгол гэрийг гүйцэхгүй шүү дээ. Бороо, салхинд хийсч дэрвээд хэцүү биз дээ.

-Тэгвэл таны бүтээсэн гэр салхи, шуурганд их тэсвэртэй байх нь ээ?
-
Хэрийн салхи, шуурганд хийсч унахгүй гэдгийг нь энэ зун туршиж нотолсон. Суудлын машинтай голын эрэгдээр очсон хэрнээ гэр барьчихаар ойр орчинд байсан хүмүүс ихэд гайхаж ирж сонирхож байсан.

-Эвхэхэд хэдэн хэсэг болох вэ?
-Нийтдээ 50-иад кг жин татна. Зуны улиралд аялах
, зугаалах, хөдөө гадаа рашаан сувилалд явах үед хөнгөн, авсаархан учир майхны оронд гэрээ ачаад явахад их амар юм билээ. Дээр нь зайтай, тав тухтай, дулаан сэрүүнийг нь тохируулж болно.

-Гэрийн унь, хана, тооно б
үгдийг эвхэж болно гэсэн үг үү?
-
Тиймээ. Унь, хана, тооныг нь цуулбар модоор хийсэн. Тооныг нь задалж эвхээд уутанд хийх боломжтой. Унийг нь угсарчихдаг. Нэг унь хоёр хэсгээс бүрдэхээр хийсэн. Гэрийн модыг эвхэхэд бүх зүйл 1 метрийн урттай болно.

-Хананы хувьд?
-Ханыг уламжлалт аргаар
босоо чиглэлд амыг нь нийлүүлдэг байсан бол энэ гэрийн ханыг хэвтээ чиглэлээр нийлүүлдэг. Тиймээс хэмжээний хувьд овор багатай болсон.

-Хаалгыг нь бас эвхэж болох уу?
-Хаалга нь ч бас эвхэгдэнэ. Ханатай адил эвхэгдэхээр хийсэн л дээ.

-Гэрийн бүрээс, дулаалгын хувьд?
-Цагаан бүрээсийг ус нэвтэрдэггүй материалаар хийсэн. Ноосон даавуун давхар дулаалгатай. Бүгдийг нь угладаг маягаар хийсэн.

-Эвхдэг гэрийг босгоход нэлээд т
өвөгтэй байх болов уу?
-Хамгийн удлаа гэхэд 30 минут л хангалттай. Үүнээс хурдан ч барих боломжтой.

-Яагаад "Аянчин" гэр гэж нэрлэсэн юм бэ?
-Аяны зориулалтаар бүтээсэн болохоор "Аянчин" гэж нэрлэсэн
.

Эвхдэг гэсэн утгаараа анхдагч болов уу

-Өмнө нь ийм гэр бүтээсэн хүн байдаг болов уу?
-Гурвалжин, д
өрвөлжин, угсарсан, жижигрүүлсэн, дотроо хэд хэдэн өрөөтэй гэхчлэн монгол гэрийг янз бүрээр хийсэн байдаг юм билээ. "Аянчин" гэр маань эвхдэг гэсэн утгаараа анхдагч болов уу.

-Үзэсгэлэнд тавих үед хүмүүс захиалга
өгч байна уу?
-Хэд хэдэн захиалга
авсан шүү.

-Гадныхан сонирхох юм уу?
-Нэг хүн захиалсан. Жуулчдад их тохиромжтой юм байна гэсэн.

-
Өнөөдрийн байдлаар хэдэн гэр хийгээд байна вэ?
-Үзэсгэлэнд сонирхуулсан ганцхан гэр л хийсэн. Одоо захиалгуудаа хийж эхэлнэ.

-Нэг гэрийг хэд хоногт хийх бол?
-14 хоногт багтаад гарчихна.

-Хэрэв олон захиалгатай бол цаг хугацаа их шаардагдах нь ээ?
-Гар аргаар хийж байгаа болохоор цаг хугацаа их шаардаж байна. Зориулалтын суурь машинтай болчихоод үйлдвэрлэж эхэлвэл богинохон хугацаанд гаргах боломжтой л доо. Гэхдээ ажлын байр, ажилчид, тоног т
өхөөрөмж гээд нэлээд хөрөнгө мөнгө шаардагдана.

-Одоохондоо гэртээ хийж байгаа юу?
-Тийм. Гэхдээ олон захиалга ирвэл ажлын байртай болох хэрэгтэй л дээ.

-Хэн нэгэнтэй хамтарч хийсэн үү, эсвэл?
-Хүү Тулгаатайгаа хамтарч хийсэн. Хүү маань одоо есдүгээр ангид сурдаг. Багаасаа л аавынхаа хийж буй ажилд тусалсаар ирсэн.

өдөө гэрээ барьчихаад сууж байхад хүмүүс хэр сонирхох юм?
-Их таалагддаг
бололтой. Үзэж сонирхоод худалдчих гээд л байдаг юм.

-Материалын олдоцын хувьд хэр вэ?
-Бүгдээрээ манайд элбэг болохоор энэ
тал дээр санаа зовох асуудалгүй байдаг. Харин яргүй мод л сонгох хэцүү, их ч үнэтэй байдаг. Хангай зах дээр нэг эмэгтэйд “яргүй мод ясгүй мах гэж хаа байсан юм” гэж хүртэл загнуулж явлаа. Хамгийн гол нь материалаа л сайн сонгох хэрэгтэй.

-Томсгож эсвэл бага хэмжээтэй хийж болно гэл үү?
-Бүрэн боломжтой. "Аянчин"
гэрийн нэг ололттой тал нь ханыг нь эвхэж, овор багатай болгож болдогт байгаа юм. Хүмүүс жижиг гэр хийдэг л дээ. Ингэхдээ тооныг нь жижигсгээд, ханыг нь намхан болгочихдог. Ийм тохиолдолд үүдээр нь ороход их хэцүү. Мөлхөж орох шаардлага гардаг. Мөн гэрт орсон хойно зогсох боломжгүй. Харин миний гэр хаалга, хана, тооно нь эвхэгддэг цүнхэнд багтахаар овор багатай ч хүний стандарт хэмжээнд тохирохоор байна гэсэн үг.

-Ингэхэд та гэрээ хэдэн т
өгрөгөөр үнэлж байгаа вэ?
-400ам.доллар.

-Арай үнэтэй юм биш үү?
-Үнэтэй сонсдох байх л даа. Гэхдээ нэг авчихсан байхад хэрэгцээг нь бүрэн хангаж чадах болохоор үнэ
, чанартаа нийцнэ гэж бодож байна. Ер нь гэр гэдэг маань монголчуудын амьдрал ахуйд нийцтэй, тайван дулаан орчныг бурдүүлж чадахаар сууц юм шүүдээ.

-Тэгвэл та эвхдэг гэртээ хэдэн жилийн баталгаа өгөх вэ. Олон дахин эвхэж угсраад байхаар амархан эвдэрчих юм биш биз?
-Насны гэр гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй байх аа. Жилийн д
өрвөн улирал бариатай байхгүй болохоор удаан эдлэх боломжтой, Надаар гэр хийлгэсэн хүмүүст би эвдрэл гэмтлийг нь засч сэлбэх баталгаа өгчихнө. Хэрэв ямар нэг юмыг алдаатай хийсэн бол түүн дээрээ туршлагажина шүү дээ.

-Эвхдэг гэрээ хийхийн тулд та хэр судалгаа хийсэн бэ. Ижил сонирхол, мэргэжилтэй хүмүүстэй уулзаж з
өвлөгөө авсан уу?
-Монгол гэр хийдэг зарим нэг хүнтэй уулзаж, сонирхсон. Гэхдээ эвхдэг гэрээ
өөрийнхөө бодож төлөвлөснөөр л хийсэн. Миний хувьд монгол гэрийг их сонирхож судалдаг л даа. Манай нэг судлаач "Монгол гэрийг оросууд юрта гэдэг. Энэ нь өртөө гэсэн утгатай үг" гэж тайлбарладаг.

-Энэ нь ямар учиртай юм бол?
-
Өгөөдэй хаан морин өртөөг санаачлан байгуулж, ингэхдээ өртөөнд монгол гэр ашиглажээ. Өртөөн дээр ирэхэд хэдэн гэр байдаг байж. Оросууд гэрийг өртөөгөөр төсөөлөөд юрта гэж нэрлэх болсон гэж таамагладаг юм билээ. Өртөө бол өнөөгийн интернэт шиг эд л дээ. Тухайн ард түмэнд өртөө /юрта/ гэдэг шинэ нэр томъёо, өнөөгийн бидний хэрэглээнд нэвтэрсэн компъютер шиг л байж.

Эвхдэг зуух, тулга хийх төлөвлөгөөтэй байгаа

-Гэр дотроо ямар нэг эвхдэг тавилга хийх үү?
-Эвхдэг зуух, т
авилга хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Аавынхаа урласан шиг зуух уу?
-Яг аавынхаа хийж байсан технологиор зуух хийнэ. Аав маань дархан хүн учраас аливаа зүйлийг хийхдээ хэлбэр хийцийг нь
анхаарч их гоё хийдэг. Тиймээс зарим хүний болхи хийсэн зүйл санаанд нийцдэггүй юм.

-Холбооны инженер мэргэжлийнхээ дагуу эвхдэг гэртээ шинэ дэвшилтэт зүйл хийх т
өлөвлөгөө бий юу?
-Нарны зай ашиглах, хананаасаа халдаг болгох, гэрэлтүүлгэд нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах бодол бий.

-Шинэ бүтээлийнхээ патентыг авсан уу?
-Тун удахгүй авах гэж байгаа. Миний хувьд аливаа шинэ зүйлийг, ШБОС буюу
шинэ бүтээл оновчтой саналыг хийж бүтээснийхээ дараа өөртөө ихэд сэтгэл хангалуун байдаг. Харин түүнийгээ цаашид дэлгэрүүлэх, түгээх, олны хүртээл болгох тал дээрээ учир дутагдалтай ажилладаг хүн байгаа юм. Тиймээс энэ удаа эвхдэг гэр дээрээ ихэд санаачилгатай ажиллая, хүмүүст хүргэе гэж бодоод байгаа л даа.

Х
өдөлмөр хөнгөвчилсөн, гоё шийдэлтэй зүйл бүтээх нь миний хообий

-Патентыг нь авчихсан хэрнээ олны хүртээл болгож чадаагүй тийм бүтээл бий юу?
-1992 онд бие засах
өрөөний гэрлийг автоматаар асч унтардаг аргыг сэдэж, патентийг нь авсан. Тухайн үед хүү маань хоёр гуравхан настай байлаа. 00-д орохдоо заавал хүнээр гэрэл асаалгаж, унтраалгана. Тиймээс бодож байгаад автоматаар асдаг унтраалга хийсэн юм. Энэ маань манай найз нарт ихэд таалагдаж, улмаар хэд хэдэн айлд хийж өгсөн. Аль болохоор зардал багатай, хямд төсөр аргаар хийхийг хичээсэн. Хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн, гоё шийдэл, хэлбэр хийцтэй зүйл санаж, сэдэх, бүтээх нь миний хообий гэж хэлж болно. Ер нь зав чөлөө нь гарвал нэг юм оролдоод суучихдаг зантай,

-Бусдын бүтээлийг их шинжинэ биз?
-Сонжилгүй яахав. Шинийг санаачилсан, хийсэн арга нь шинэлэг байвал их сонирхдог. Гадна, дотно явах үедээ шинэ бүтээлийн үзэсгэлэн гарсан байвал алдахгүй үзэхийг хичээдэг. Санаа авчихмаар, амьдралд хэрэгжүүлж болохуйц зүйл байна уу, үгүй юу гээд л үзээд зогсчихно.

-Таны эвхдэг гэрээ сонирхуулсан үзэсгэлэнд олон шинэ содон бүтээл тавигдсан байсан. Энэ үзэсгэлэнгийн тухайд юу хэлэх вэ?
-Хэрэглээний халуун ус гаргах хийн халаагуур, хувийн дохиоллын систем, шинэ түлш, дулаан тусгаарлагч, Монголд
үйлдвэрлэсэн троллейбус, мах орлуулагч хүнсний бүтээгдэхүүн гээд олон төрлийн шинэ содон бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн нь ихэд таалагдсан.

Цаашдаа зохион бүтээх чиглэлээрээ дагнаж ажиллана

-Эвхдэг гэрээс гадна хийхээр төлөвлөөд байгаа бүтээл бий юу?
-Одоогоос хэдэн жилийн
өмнө ОХУ-дуснаас устөрөгч ялгаруулэх замаар гал гаргаж болдгийг нотолсон. 1995 оны үед үүнийг дуурайлгаж туршиж үзэх гэсэн боловч зарим тєрлийн материал нь олдоогүй учраас энэ бодлоо орхисон. Харин одоо материалын олдоц элбэг болсон болохоор дахин туршиж үзэх төлөвлөгөөтэй байгаа.

-Үүний ашиг тус нь гэвэл?
-Цахилгаан зуух, пийшингийн оронд м
өн металлыг гагнахад ашиглаж хэрэглэж болно. Гэхдээ үүнийг хийхэд нэлээд хэмжээний хөрөнгө, цаг хугацаа шаардагдана л даа. Цаашдаа зохион бүтээх чиглэлээрээ хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчлөх тал дээр түлхүү ажиллана гэсэн бодолтой байна.

-Таны зохион бүтээх сонирхол, хообийд аавын тань нөлөө их байсан биз?
-Миний аав Дархан Даваа Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат. Шинэ бүтээл олныг гаргаж, хүмүүст хэрэгцээтэй олон зүйл хийсэн. Аавын маань багш
Монхооног гэдэг алдартай дархан байсан. 1930-1940 оны үед Алтай нутагтаа төмөр савыг пааландсан, орос цэргүүдийн явж өнгөрөхдөө хаясан манвелиэр буу хийсэн, тэр бууныхаа гол төмрийг салхины хүч ашиглан өрөмдөж байсан, 12 түлхүүртэй цоож, уламжлалт бусаргаар эсгий хийсэн гээд түүний тухай аав маань олон сонирхолтой зүйл ярьдаг байсан. Монхооног дарханы тухай яриаг сонсч, аавынхаа хийж буй бүтээлүүдийг харж єссєн болохоор би өөрийн эрхгүй ийм хообий сонирхолтой болчихсон юм.

Р.Сарангэрэл  (Монголын мэдээ 211/2007)


  • 0.jpg
  • 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 5.jpg
  • 6.jpg
  • 7.jpg
  • 8.jpg